Tuesday, November 26, 2013

Өөрчлөлт

Залуу зандан үеийн мөрөөдөл маань хязгааргүй байхад дэлхийг өөрчлөхийг хүсдэг байлаа.
Хөгширч ухаажсан хойноо дэлхийг өөрчлөгдөхгүйг ойлгосон юм.
Тэгээд мөрөөдлөө багасгаж
Зөвхөн эх нутгаа өөрчлөхөөр шийдлээ.
Гэвч тэр бас өөрчлөгдөх шинжгүй байлаа.
Улам хөгширсөн үедээ хамаг хүчээрээ зөвхөн гэр бүл дотны хүмүүсээ өөрчлөх гэж үзлээ гэвч   бас л болсонгүй.
Одоо үхэх гээд хэвтэж байхдаа гэнэт ухаарлаа.
Эхлээд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байж
Гэр бүлдээ үлгэр жишээ болж тэднийг өөрчлөх байсан юм, тэднээс авах урам хүч зоригоор
ЭХ нутгаа илүү сайн болгож чадах байсан юм.

No comments:

Post a Comment